ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Хэрэг хуучирдаггүй: АНУ-д банкнаас их хэмжээний мөнгө хулгайлсан хэрэг 52 жилийн дараа илрэв

АНУ-д 52 жилийн өмнө Кливленд хотын нэгэн банкнаас 215 мянган доллар буюу одоогийн ханшаар 1,7 сая долларыг цаасан уутанд хийж нуусан этгээдийг илрүүлжээ.

1969 оны долдугаар сард 20 настай банкны теллер Теодор Жон Конрад гэгч этгээд дээрх мөнгийг хулгайлаад, нуугдсан байжээ.

“Нью-Йорк Пост” /New York Post/ сонинд бичсэнээр, банкнаас мөнгө алдагдсаныг хоёр хоногийн дараа мэдсэн аж. Учир нь, теллер залуу амралтын өдрийн дараа ажлын өдөр ажилдаа ирээгүй байна. Тэгээд л банкныхан мөнгө хулгайд алдагдсан талаар олж мэджээ.

“Си-Эн-Эн” телевизийн вэб хуудсанд мэдээлснээр, 1970 оноос хойш теллер Конрад нь Бостон хотын захад Томас Рэндел гэх нэрээр  суурьшсан байсан гэнэ.

Конрадыг ажлынхаа үеэр мөн Рэндел нэрээрээ бүрдүүлсэн баримт бичгүүдийг нь шалгасны ачаар гэмт этгээдийн ул мөрийг олох боломжтой болсон байна. Тодруулбал, 2014 онд Рэнделийн нэрийн өмнөөс түүнийг дампуурсан тухай баримтууд шүүхэд ирсэн аж.

Конрадыг ийнхүү банкинд ажиллаж байхдаа мөнгө хулгайлсан хэргээр буруутгагдсан ч тэрбээр гэмт хэргийнхээ хариуцлага хүлээх боломжгүй юм. Учир нь, тэрбээр 2021 оны тавдугаар сард 71 насандаа уушигны хорт хавдраар нас барсан аж.

Энэ мэдээллийн гол агуулга нь хэрэг хуучирдаггүй бөгөөд гэм буруутай үйлдэл хийсэн л бол хэзээ нэгэн цагт илэрдэг гэдгийг баталсан хэрэг юм.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button