ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

“АстраЗенека” их хэмжээний хохирол амсав

2021 оны гуравдугаар улиралд ”КОВИД-19"-ийн эсрэг вакцин зохион бүтээсэн Британийн “АстраЗенека” /AstraZeneca/ эмийн компанийн орлого нь 1.5 дахин өссөн ч 1.651 тэрбум долларын цэвэр алдагдал хүлээсэн гэж тус компанийн тайланд дурьджээ.

Мөн жилийн өмнө тус компани мөн хугацаанд 651 сая долларын цэвэр ашигтай ажилласан гэжээ.

Ту компанийн нэг хувьцаанд ногдох алдагдал нь өнгөрсөн жил 0,49 долларын ашигтай байсан бол сүүлд 1,1 доллар болжээ.

Компанийн улирлын орлого жилийн өмнөхтэй харьцуулахад 6,578 тэрбум доллараас 9,866 тэрбум доллар болтлоо өсчээ. Коронавирусийн эсрэг вакцины борлуулалтыг тооцохгүйгээр орлого нь 34 хувиар өссөн байна.

Нэмж онцлоход, ОХУ-ын Львов мужид 40 мянга орчим тун “АстраЗенека” /AstraZeneca/ вакцины хадгалах хугацаа дууссан ба вакцинуудыг устгалд оруулжээ.

(Эх сурвалж: Korrespondent)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button