УЛС ТӨР

Д.Ганбат: Удахгүй “ФАТФ”-аас шалгалт хийнэ

Өнөөдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж хоёр асуудлын талаар хэлэлцсэн байна. Бүлгээр хэлэлцсэн асуудлын тараар УИХ-ын гишүүн, бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцсэн асуудлыг танилцуулах үеэрээ виртуал хөрөнгийн талаарх байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр, "Ардчилсан нам төсвийн тухайд хэд хэдэн байр сууриа илэрхийлсэн. Мөнгөний бодлогод койны асуудлыг хэлсэн ч анхаараагүй. Өнөөдөр ч бас анхааруулж хэллээ. Албан бусаар 8 их наяд төгрөг койны зах зээлд орсон. Яаралтай хуулиа батлах хэрэгтэй байна. Санхүүгийн хориг тавих олон улсын байгууллага буюу ФАТФ-аас удахгүй шалгалт хийнэ. Эл шалгалтыг дөрвөн жилд нэг удаа хийдэг. Энэ цаг нь ойртсоор байна. Тиймээс койныг зохицуулах хуулийг яаралтай батлах хэрэгтэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button