ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

АНУ-ын оршин суугч хүүхдээ зулбуулсны улмаас ял авчээ

АНУ-д 21 настай эмэгтэйд шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноожээ. Түүнийг төрөөгүй хүүхдээ санамсаргүйгээр зулбуулсан хэрэгт буруутган шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон аж. Энэ талаар “Би-Би-Си” /ВВС/ агентлаг мэдээлэв.

Бриттни Пуло гэх 21 настай эмэгтэй дөрвөн сартай жирэмсэн байхдаа зулбасан гэнэ. Эмэгтэй жирэмсэн байхдаа хүнд төрлийн хар тамхи хэрэглэсэн гэдгээ эмч нарт хүлээн зөвшөөрсний дараа түүнийг шүүхээс зулбалтыг зориуд үйлдсэн, өөрөөр хэлбэл хүн амины хэрэг гэж үзжээ.

Зулбасан гэх төрөөгүй ургийн тархи, элгэнд нь метамфетамины ул мөр илэрсэн нь шинжилгээгээр тогтоогджээ. Мэргэжилтнүүд ургийн зулбасан жинхэнэ шалтгааныг яг таг олж чадаагүй ч удамшлын өвчин, ихэсийн тасалдал, эхийн хууль бус аюултай бодис хэрэглэснээс болсон байх магадлалтай гэж үзжээ.

Бриттни Пулогийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг давж заалдах бодолтой байгаа гэнэ. Энэ үйл явдал олон нийтийн дунд шуугиан тарьж эхэлсэн ба хэрэв Пуло өөрөө үрээ хөндүүлсэн бол тэрбээр шоронд явахгүй байсан гэжээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button