ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүнүүд онлайнаар уулзлаа

“Хятад Америкийн хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаагаа тууштай баримталж, энх тайванчаар зэрэгцэн оршиж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай онлайн уулзалт хийх үеэрээ мэдэгдлээ. Онлайн уулзалт өнөөдөр /2021.11.16/ боллоо.

“БНХАУ, АНУ бие биенээ харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, харилцан ашигтай хамтын ажиллагааг баримталж, дотоодын асуудлаа зохицуулаад зогсохгүй олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой” гэж Хятадын төв телевиз Ши Жиньпин даргын хэлснийг иш татан мэдэлэв.

Хятад, Америк хоёр их гүрэн олон сорилттой тулгараад байгаа бөгөөд хоёр тал харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй байгааг ч төрийн тэргүүнүүд онцлов.

Хоёр тал дэлхийн цаг уурын өөрчлөлт болон “КОВИД-19” цар тахлын эсрэг хамтран ажиллах ёстой гэлээ.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button