ЭДИЙН ЗАСАГ

Зэсийн үнэ 2022 оны төсвийн тооцооллоос илүү байна

Лондонгийн Металлын биржид зэсийн үнэ өсөлттэй хэвээр байна. Нэг тонн зэсийн үнэ 9,844.50 ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн сард уг бүтээгдэхүүний үнэ 10 мянган ам.долларт хүрсэн.

Үнэт металлын үнэ дэлхийн зах зээлд өсөх нь манай улсад ашигтай юм. Учир нь 2022 оны төсвийн төсөлд зэсийн үнийг 8,900 ам.доллар гэж тооцсон. Энэ үнээ барьж чадвал манай улсын төсөв бүрдүүлэлт ирэх онд тооцооллоос илүү гаран, ашиг ихсэх юм. Ташрамд, зэсийн баяжмалыг ирэх онд 1.2 сая тонныг экспортолно хэмээн тооцсон аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button