ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Агаарын тээврийн салбар 2022 онд дахин алдагдалтай ажиллах төлөвтэй байна

Аялал жуулчлалын салбарын эрэлт цар тахлын өмнөх үеийнхээс доогуур түвшинд хэвээр байх тул дэлхийн агаарын тээврийн салбар ирэх 2022 онд мөн л ашиггүй байх аж. Агаарын салбар нийтдээ 12 тэрбум долларын цэвэр алдагдал хүлээх төлөвтэй байна гэж холбогдох салбар байгууллагаас мэдэгдэв.

Гэвч, энэ салбар 2021 онд 52 тэрбум долларын алдагдал хүлээх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд Хойд Америкийн агаарын тээврийн компаниуд ирэх онд бусад бүс нутгуудаас илүү ашигтай ажиллана гэж Олон улсын агаарын тээврийн холбооноос мэдэгдэв.

“КОВИД-19”-ийн вакцинжуулалтын үйл явц, Засгийн газруудын бодлогоос хамааран 2022 оны олон улсын зорчих хөдөлгөөний чиг хандлага тодорхойлогдох төлөвтэй байгаа ба үүнтэй зэрэгцээд дотоодын аялал жуулчлал идэвхитэй хэвээр байх болно” гэж Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ноос саяхан гаргасан төлөв байдлын тайланд дурьджээ.

Дэлхий хэмжээнд аялал жуулчлалын эрэлт 2021 онд 18 хувиар нэмэгдэж, 2019 оныхтой харьцуулахад 40 хувь болж өссөн ба 2022 онд цар тахлын өмнөх үеийнхээс даруй 54 хувиар өсөж, 61 хувьд хүрэх төлөвтэй байгаа аж.

Дэлхийн 290 орчим агаарын тээврийн компани буюу дэлхийн агаарын тээврийн 83 хувийг “IATA” төлөөлдөг гэж тайланд мөн дурьджээ.

Зарим орны Засгийн газар “КОВИД-19”-ийн вакцинжуулалтын түвшнийг харгалзан хязгаарлалтын арга хэмжээнүүдээ аль болохоор сулруулж, хэрэглэгчдийн итгэл нэмэгдсэн нь хөл хорио тогтоосон өнгөрсөн оныхтой харьцуулахад зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлсэн гэж үзжээ.

Аравдугаар сарын сүүлчээр, Япон улсын хувьд “All Nippon Airways” компанийн толгой компани болох “ANA Holdings” агаарын тээврийн компани нь 2022 оны гуравдугаар сар хүртэлх санхүүгийн жилд 100 тэрбум иен буюу 880 сая америк долларын алдагдал хүлээж, хоёр жил дараалан алдагдалтай ажиллах төлөвтэй байгаа аж.

Мөн тус компанийн дотоодын өрсөлдөгч “Japan Airlines” компани энэ санхүүгийн жилд мөн 146 тэрбум иенийн алдагдал хүлээх төлөвтэй байгаа талаараа саяхан зарласан.

Энэ бүхнээс улбаалан тэдгээр компанийн аль аль нь тогтмол зардлаа бууруулахын тулд “All Nippon Airways” компани 9000, “Japan Airlines” компани 2,500 ажилтнаа цомхотгохоос өөр аргагүйд хүрчээ.

Бүс нутгаар нь авч үзвэл, 2022 онд Хойд Америкийн агаарын тээврийн компаниуд 9.9 тэрбум америк долларын ашигтай ажиллах төлөвтэй байгаа аж. Харин Европын компаниудын хувьд хамгийн их буюу 9.2 тэрбум америк долларын, Ази, Номхон далайн орнуудын компаниудын хувьд 2.4 тэрбум америк долларын алдагдал хүлээх урьдчилсан тооцоо гарчээ.

(Эх сурвалж: Kyodo)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button