
АНУ-ын Небраска мужийн “Линкольн” хүүхдэд зориулсан амьтны хүрээлэнд цасны гурван цоохор ирвэс коронавирусийн халдварын улмаас үхсэн гэсэн мэдээлэл цахим ертөнцөд цацагдсан. Энэ талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээлсэн.
Амьтны хүрээлэнгийн хоёр Суматра бар мөн коронавирусийн халдвар авсан ч эдгэрсэн байна. Харин халдвараар үхсэн цоохор ирвэсүүдийг өнгөрсөн сараас эмчилж эхэлсэн юм байна.

Гэсэн ч, амьтны хүрээлэн жуулчдад нээлттэй хэвээр байгаа бөгөөд тэднийг ариун цэврийн шаардлага хангасан байдлаар хүлээн авсаар байгаа юм.
Цасны цоохор ирвэс бол Олон улсын байгаль хамгаалах холбооны “Улаан ном”-ын жагсаалтад багтсан амьтан бөгөөд ОХУ, Монгол Улс, Хятад, Казахстан, Афганистан, Энэтхэг, Киргиз, Балба, Пакистан, Тажикстан, Узбекистан, Бутан гэсэн дэлхийн 12 улсад байдаг ховор буюу ховордсон ан амьтны төрөл зүйлд багтдаг.
(Эх сурвалж: CBSNews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.