ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Илон Маск “Тесла”-гийн хувьцааг дахин 930 сая доллараар арилжав

“Тесла” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск компанидаа эзэмшдэг хувьцааныхаа хувийг бууруулсаар байна. Тэрбээр өчигдрийн даваа гараг /2021.11.15/-т хувьцаагаа дахин 930 сая америк доллароор арилжжээ.

АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд ирүүлсэн баримтын дагуу арваннэгдүгээр сарын 15-нд тэрбээр “Тесла” компанийнхаа 934 мянга гаруй ширхэг хувьцааг арилжсан аж.

Өнгөрсөн долоо хоногт харин Маск 6.9 тэрбум долларын хувьцаагаа мөн л арилжсан.

Ийнхүү арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс хойш тэрбумтан өөрийн “Твиттер” хуудсаараа дамжуулан “Тесла”-гийнхаа 10 хувийг зарах санал асуулга явуулснаас хойш 7,83 тэрбум америк долларын үнэ бүхий 7,23 сая ширхэг хувьцаагаа аль хэдийн арилжсан.

Санал асуулгад “Твиттер” хуудасны 3.5 сая орчим хэрэглэгч оролцсоны 58 орчим хувь нь түүнийг хувьцаагаа зарахыг нь дэмжжээ. Өнгөрсөн долоо хоног хүртэл Маск “Тесла”-гийн хувьцааны 17 гаруй хувийг эзэмшдэг байсан бөгөөд түүний эзэмшиж буй хувьцаа нь 200 тэрбум доллар, 10 хувь нь бараг 21 тэрбум доллараар үнэлэгдсэн аж.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button