Нийгмийн

Сугалааны хөтлөгчийн төрсөн эгч байр хожсон гэх гомдол ШӨХТГ-т иржээ

“Хийморьтой 20” сугалааны үеэр хөтлөгч залуу хуруундаа хавчуулсан сугалаагаа гаргаж ирж буй бичлэг сошиал орчинд тараад байна. Өмнө нь “Эгнэшгүй” гэх компанийн сугалааны үеэр иргэдийн сугалааг камераас нууцаар шидэж буй дүрс бичлэг мөн цацагдаж байсан билээ.

Тийм ч учраас сүүлийн үед телевиз бүрийн эфирээр гарах болсон сугалааны нэвтрүүлгүүдийг болиулж, залилангаас сэргийлэхийг иргэд шаардаж эхлээд байна.

-СУГАЛААНЫ ХӨТЛӨГЧИЙН ТӨРСӨН ЭГЧ НЬ БАЙР ХОЖСОН БАЙЖЭЭ-

Ийм төрлийн залилангийн гомдол мэдээлэл ч сүүлийн үед ШӨХТГ-т ирэх болжээ. Хамгийн сүүлд гэхэд сугалааны хөтлөгчөөр ажиллаж байсан нэгэн телевизийн хөтлөгчийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч нь сугалаагаар байр хожсон байсан талаар иргэний зүгээс гомдол иржээ.

Тиймээс эл нөхцөл байдлыг тогтоохоор ШӨХТГ болон цагдаагийн байгууллага ажиллаж эхэлсэн байна.

Б.БАТ-ЭРДЭНЭ: СУГАЛААНЫ АРД МӨНГӨ УГААЛТ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Хөтлөгч залуу хуруундаа хавчуулсан сугалаагаа гаргаж ирж буй бичлэгийн талаар ШӨХТГ-аас тодрууллаа.

Тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Энэ асуудлаар өчигдөр ЦЕГ-ын дарга Ж.Болдод хаяглаж, хмтарсан шалгалт хийх албан бичгээ хүргүүлээ. Өмнө нь бас нэг сугалааны шууд дамжуулалтын үеэр хажуу тал руугаа сугалаа шидэж буй дүрс бичлэг цацагдаж байх үед бид мөн цагдаагийн байгууллагад хандсан.

Уг асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна гэх мэдээлэл бидэнд өгөөд таг чимээгүй болсон. Хэрхсэн нь тодорхойгүй. Тиймээс энэ удаа цагдаад найдахгүй, бас итгэхгүй байна.

Үүний ард мөнгө угаах гэмт хэрэг явагдаж байхыг ч үгүйсгэхгүй. Энэ удаагийн зөрчил мөн л Эгнэшгүй компанийнх байж болзошгүй байна. Хэрвээ мөн байвал хоёр удаа давтан ийм үйлдэл гаргасан асуудлаар Сангийн яам тусгай зөвшөөрлийг нь цуцалж, АТГ-д хандах ёстой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button