ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээЭнтертайнмент

Нью-Йоркийн гацуур модыг 408 кг жинтэй 3 сая “Сваровски” шигтгээгээр чимнэ

Нью-Йорк хотын удирдлагууд энэ жил зөвхөн “КОВИД-19”-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүст шинэ жилийн баяраа “Таймс-Сквер” /Times Square/ талбайд тэмдэглэхийг зөвшөөрнө гэжээ.

“Бид олон зуун мянган зочид ирэхэд баяртай байх болно. Гэсэн ч хүн бүр вакцинд хамрагдах ёстой” гэж Нью-Йорк хотын дарга Билл де Блазио мэдэгджээ.

Эрүүл мэндийн асуудлаас болж вакцин хийлгэж чадаагүй хүмүүс шинэ жилийн арга хэмжээ эхлэхээс 72 цагийн өмнө “КОВИД-19”-ийн шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд “Таймс-Сквер” талбайд очиж, баярт оролцох боломжтой аж. Мөн заавал амны хаалт зүүсэн байх ёстой гэжээ.

Таваас доош насны хүүхдүүдийн хувьд вакцинжуулалтын гэрчилгээтэй том хүний хамт баярын арга хэмжээнд оролцож болох юм байна.

Өнгөрсөн жил Манхэттений төв хэсэгт байрлах “Таймс-Сквер” талбайд “КОВИД-19” цар тахлын улмаас шинэ жилийн баяраар ямар ч олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагдаагүй юм.

Шинэ жилийн баярт зориулсан гацуур модыг Мэрилэндээс Нью-Йорк руу аль хэдийн авчирсан байна. Гацуур модны өндөр нь 24 метр, жин нь 12 тонн гэж “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээлэв.

Гацуур модыг Нью-Йорк руу авчрахад хоёр өдөр зарцуулсан гэнэ. Овор ихтэй тул тээвэрлэхийн тулд эхлээд Нью Жерси болон Мэрилэнд мужуудын эрх баригчдаас зохих ёсны зөвшөөрөл авах шаардлагатай байсан аж.

“Таймс-Сквер” талбайг чимэн, хүмүүсийг сэтгэлийг догдлуулах гацуур модыг тээвэрлэж явсан чиргүүлийг хотын гудамжаар Нью-Йоркийн цагдаа нар хамгаалан хамт явсан байна.

Гацуурыг “Рокфеллер” төвийн урд байрлуулж, 50 мянган ширхэг LED чийдэн, 408 кг жин бүхий 3 сая “Сваровски” шигтгээ бүхий чимэг зүүлтээр чимэглэх ажээ.

(Эх сурвалж: NYPD News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button