УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Хог хаягдалгүй, цахим шилжилт хийсэн аймагт 2023 оны төсөвт дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдаанд аймгийн Засаг дарга нар оролцож буй юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгийн засаг дарга нарт хандаж хэлэхдээ "Манай нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртсөн. 1990 оноос хойш ой мод ашиглах зөвшөөрөгдсөн хэмжээнээс дөрөв дахин хэтэрсэн. Иймээс ногоон хөгжлийн салбарт инновацийн шинэчлэл хийх шаардлага тулгарч байна.

Хог хаягдалгүй болсон, ногоон хөгжлийг дэмжсэн, цахим шилжилт хийсэн аймагт 2023 оны төсөвт дэмжлэг үзүүлнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагуудыг хэрхэн дэмжихийг 2023 оны төсөвтэй нь уяж байгаа. Энэ жилийн улсын төсөв орон нутагт эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа. Орлого олох тусам түүндээ нийцсэн хөрөнгө оруулалт авдаг тогтолцоонд шилжинэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button