С.Амарсайханы дүүжин тээврийн балгийг Д.Сумъяабазар үүрэхгүй гэв
Өнгөрөгч 2020 оны нэгдүгээр сард Хотын дарга С.Амарсайхан /Одоо Шадар сайдын албыг хашиж буй/ Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх төслүүдийг танилцуулж байсан. Энэ үеэр соронзон галт тэрэг, агаарын дүүжин тээвэр зэрэг монголчуудын хувьд шинэ тээврийн хэрэгслүүд яригдсан.
Ялангуяа Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжинэ гэх агаарын дүүжин тээврийн төсөл нь ихээхэн анхаарал татаж байв. Тухайлбал, “Баянхошуу-Ханын материал-3,4-р хорооллын эцэс” ба “Долоон буудал- Дарь эх- Сансар” гэсэн хоёр чиглэлд уг дүүжин тээврийн сүлжээг барина, нэмэх, хасах 50 хэмд тэсвэртэй ажиллана гэгдсэн. Мөн нэг кабинд 8-10 хүн тээвэрлэх ба жилд 3.2 сая зорчигч явна гэдэг тооцолол танилцуулж байв.
Ингээд ч зогсохгүй 2020 оны наймдугаар сард Францын ажил гүйцэтгэгч хоёр компани руу нийт 22 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн шилэн дансны гүйлгээ ил болж байв. Гэвч одоо хүртэл дүүжин тээврийн үнэр нь ч алга. Тэгвэл эл асуудлыг одоогийн хотын дарга Д.Сумъяабазар надад хамааралгүй хэмээн уурсав.
Тэрбээр “Дүүжин тээврийг хариуцаж байгаа хүмүүсээс нь асуу. Дүүжин тээврийн асуудал ярьж байх үед би Засгийн газрын гишүүн байсан. Техник эдийн засгийн үндэслэлийг нь хариуцаж байгаа мэргэжлийн орлогч нараас нь асуу. Би худлаа ярьж болохгүй. Ойлгов уу” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Найрамд�##� чиглэлийн нийтийн эзэмшлийн авто замын нүхнүүдийг бөглүүлж өгөөч. ТА ЗАВ ГАРГААД ЭНЭ ЗАМААР ЯВЖ ҮЗЭЭРЭЙ6 АРАЙ ХЭТЭРХИЙ МУУДЛАА