МэдээНийгмийнЭРҮҮЛ МЭНД

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийн эмчилгээг 100 хувь улсаас даана

Он гарсаар 70 гаруй хүүхэд зүрхний төлөрлхийн гажигтай хэмээн оношлогдож, эрүүл мэндийн даатгалын сангаас 120 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.

ЭХЭМҮТ-д хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эмчлэх судсан дотуурх мэс заслыг нэвтрүүлээд байгаа ба 2014 оноос хойш жилд 60-120 хүүхдийг эрүүл болгож, оношлоод байна хэмээн ЭХЭМҮТ-өөс мэдээллээ. Үүнээс хойш 800 гаруй хүүхдийн оношилгоо, эмчилгээ хийгээд байна. Өмнө нь зүрхний төрөлхийн гажигтай бол эмчилгээ, мэс заслын зардлыг  75 хувийг улсаас, ар гэрээс 25 хувь төлдөг байсан. Харин 2021 оны ЭМД-ын тухай гуравдугаар тогтоолоор 100 хувь улсаас даадаг болсон нь ялангуяа хөдөө орон нутаг, холоос ирж байгаа хүмүүст сэтгэл хангалуун байх нөхцөлийг бүрдүүлжээ.

Эмчилгээ нь дунджаар 500 мянгаас 5 сая хүртэлх төгрөгт хэлбэлздэг. Он гарсаар 70 гаруй хүүхэд оношлогдож, эрүүл мэндийн даатгалын сангаас 120 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд байна. Зүрхний гажиг нь эмээр эмчлэгддэггүй бөгөөд зөвхөн нээлттэй мэс засал эсвэл судсан дотуурх аргаар эмчилж болдог ба судсан дотуур хийгддэг мэс заслаар 100 хувь эмчлэгддэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x