ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Швейцарь: “КОВИД-19” цар тахлын тав дахь давалгаа эхэлжээ

Швейцарь улсад “КОВИД-19”-ийн цар тахлын тав дахь давалгаа аль хэдийн эхэлсэн гэж тус улсын Эрүүл Мэндийн сайд Ален Берсе пүрэв гараг /2021.11.18/-т хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Гэсэн ч шинээр хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэдгийг нэмж онцлов.

“The Guardian” /Гардиан/ сонины мэдээлснээр, цар тахал өвчний тархалт нь бүх Швейцарьчуудын зан төлөв, хандлагаас шалтгаална гэж сайд тодотгосныг онцолжээ.

Швейцарьт өвчлөлийн түвшин өдөр бүр нэмэгдсээр байгаа юм. Тодруулбал, нэг сарын дотор халдварын дэгдэлт дөрөв дахин өссөнийг тус хэвлэлд дурьджээ.

Пүрэв гарагт “WorldoMeters”-ийн мэдээлснээр тус улсад өдөрт коронавирусийн халдварын 6,017 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад дөрөвний нэгээр нэмэгдэж, нас баралт 80 хувьд хүрч, долоо хоногт 53 хүн халдварын улмаас нас баржээ.

Тус улсад “КОВИД-19”-ийн халдварыг эсэргүүцэх дархлаа суугаагүй насанд хүрэгчид хэт олон байгаа тул өвчлөл нэмэгдэж байгаа нь сэтгэл түгшээж байгааг сайд Берсе тэмдэглэв.

Одоогийн байдлаар тус улсын хүн амын 65 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан. Харин энэ оны долдугаар сарын сүүлчээр тэдний 50 хувь, дөрөвдүгээр сарын сүүлчээр 10 хувь нь вакцинд хамрагдсан байсан аж.

Бернийн Их Сургуулийн тархвар судлаач Кристиан Альтхаус “Neue Zurcher Zeitung” сонинд өгсөн ярилцлагадаа, хүмүүсийг алслагдсан бүс нутаг руу нь буцааж, коронавирусийн шинжилгээг үнэ төлбөргүй болгох, амны хаалт байнга зүүхийг уриалав. Вакцин хийлгээгүй иргэдэд “нийгмийг барьцаалах” эрх байхгүй гэж Кристиан Альтхаус сануулав. Хөрш зэргэлдээх Герман, Франц, Итали улстай харьцуулахад вакцинжуулалтын түвшин удаашралтай байгаа тул Швейцарь улс Зул сарын баяр гэхэд маш хүнд байдалд орж болзошгүйг ч мөн анхааруулав.

Швейцарийн Парламентын гишүүд арваннэгдүгээр сарын 28-нд цар тахалтай холбоотой хууль журмуудад санал хураалт явуулна. Ялангуяа өвчний эсрэг бүрэн вакцин хийлгэсэн, эдгэрсэн, шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүст олгох “КОВИД” гэрчилгээний талаар авч хэлэлцэх аж. “КОВИД” гэрчилгээ буюу Ногоон паспорттай иргэн гадаадад аялах, олон нийтийн арга хэмжээнд оролцох, ресторан, концерт зэрэг олон нийтийн үзвэр үйлчилгээний газраар үйлчлүүлэх боломжтой гэж үзэж байна.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button