Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМСПОРТ

Ерөнхийлөгч Жо Байден: АНУ “Бээжин-2022” Өвлийн олимпыг “бойкотлох” талаар судалж эхэлсэн

АНУ 2022 оны Бээжингийн Өвлийн олимпыг дипломат аргаар “бойкотлох” боломжийг авч үзэж байгааг Ерөнхийлөгч Жо Байден баталжээ. Цагаан ордон мэдэгдэхдээ, Вашингтоны зүгээс Хятадын эрх баригчдын хүний ​​эрхийг ноцтой зөрчиж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлэв.

Тиймээс АНУ 2022 оны хоёрдугаар сард болох Бээжингийн Өвлийн Олимпын наадмыг дипломат аргаар “бойкотлох” эсэх талаар судалж эхэлсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн.

Өмнө нь, АНУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй онлайн дээд хэмжээний уулзалт хийсэн бөгөөд уулзалтаар хоёр гүрний төрийн тэргүүнүүд “бойкот”-ын талаар чухам ярвсан эсэх талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки дурсаагүй өнгөрсөн. “Бойкотлох” асуудлаар яриа өрнөсөн байж болох талтай.

АНУ Өвлийн олимпын наадмыг “бойкотлох” гол шалтгаан нь мэдээж дээр дурьдсанчлан Ши Жиньпин тэргүүтэй Хятадын эрх баригчид хүний эрхийг ноцтой зөрчиж байгаатай холбоотой. Энэ талаар “Си-Эн-Эн” /CNN/ болон “Фокс Ньюс” /Fox News/ гэх дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагийн сэтгүүлч сурвалжлагчид мэдээлсээр ирсэн.

АНУ арваннэгдүгээр сарын сүүлч гэхэд Өвлийн олимпын наадмыг дипломат аргаар “бойкотлох”-оо зарлахаар төлөвлөж байгаа гэсэн яриа дэгдсэн. Энэ талаар “Вашингтон Пост” /The Washington Post/ сонины эх сурвалжууд өмнө нь мэдээлсэн. Энэ нь Олимпын наадамд АНУ-ын Ерөнхийлөгч болон бусад төрийн албан өндөр албан тушаалтнууд оролцохгүй гэсэн үг юм.

Бээжин Вашингтоны “бойкотлох” гэсэн мэдэгдлийн хариуд тэдний энэ үйлдлийг хэт улс төржсөн алхам гэж шүүмжлэв.

“Америкийн зарим улс төрчдийн Олимпын наадмыг гуйвуулах замаар Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцох гэсэн увайгүй оролдлого. Гэсэн ч тэдний энэ орлдлого эцэстээ бүтэлгүйтэж, Олон Улсын Хамтын Нийгэмлэг жигшил зэвүүцлээр няцаах болно. Бид Олимпын Хартийн үзэл баримтлалд харшилж, эцсийн дүндээ бүх тамирчдын шударгаар тэмцэх эрхийг хохироож буй спортыг улс төржүүлсэн үйлдлийг эрс эсэргүүцэж байна” гэж БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин Сайдын Яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнъюй хариу мэдэгдэл хийлээ.

(Эх сурвалж: rbc)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button