ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Канадад цэргийн баазад дэлбэрэлт болсны улмаас 10 хүн шархаджээ

Канадын Ванкувер арал дахь “Комокс” цэргийн баазад дэлбэрэлт болсны улмаас наад зах нь арван хүн шархадсан талаар Канадын “CTV” телевиз мэдээлжээ.

Телевизийн мэдээлснээр, эмч нар шархадсан арван хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, тэдний дөрвийг нь эмнэлэгт хэвтүүлжээ. Харин хохирогчдын нэгийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн гэж онцолжээ.

Урьдчилсан таамаглалаар цэргийн баазад ахуйн газ /хий/ дэлбэрсэн нь хэрэг гарах шалтгаан болсон байж магадгүй ажээ.

(Эх сурвалж: Regnum)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button