ЭРҮҮЛ МЭНД

15-19 настнуудын төрөлт багасжээ

2020 онд нийт 76.7 мянган хүүхэд төрж, өмнөх оноос 2.5 хувиар буурчээ. Үүнд 15-19 насны буюу өсвөр насны охидын төрөлтийн эзлэх хувь 2020 онд 3.9 болж, өмнөх оноос 0.5 нэгж хувиар буурсан байна.

Монгол Улсын нийт төрөлтийн 52.2 хувийг Улаанбаатар хотын төрөлт эзэлж, төрөлтийн түвшин улсын дунджаас 3.2-оор их байна. Төрөлтийн түвшинг бүс нутгаар харвал Баруун бүсийнх бусад бүсээс өндөр 24.4 байгаа нь улсын дунджаас 0.7-гоор их, төвийн бүсийн төрөлт хамгийн бага 18.5 болж, улсын дунджаас 5.1-ээр бага байна. Хүн амын төрөлтийн түвшинг 2020 оны байдлаар аймаг, нийслэлээр харвал Өмнөговь, Увс, Дорнод, Говь-Алтай, Орхон, Говьсүмбэр, Ховд, Улаанбаатар, Баян-Өлгийд улсын дунджаас 0.2-3.7-гоор өндөр бусад аймагт улсын дунджаас бага байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button