ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Конгрессын гишүүд Дональд Трампын “мууг үзэж”, улыг нь шагайсаар

АНУ-ын хууль тогтоогчид АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч асан Дональд Трампын Засаг захиргаа коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэлд алдаа гаргасан эсэхийг судалж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан Цагаан ордны Худалдааны үндэсний зөвлөлийн тэргүүн асан Питер Наваррог мэдээлэл, бичиг баримт илгээхийг шаарджээ. Энэ талаар пүрэв гараг /2021.11.18/-т “Politico” сонин мэдээлжээ.

Тус сонинд бичсэнээр, уг ажиллагааг явуулж буй АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хороо Питер Наваррод зохих зарлан дуудах хуудас илгээжээ. Түүнийг энэ оны арванхоёрдугаар сарын 8-ны дотор бичиг баримтаа бүрдүүлж өгөхөөс гадна арванхоёрдугаар сарын 15-ны дотор хууль тогтоогчдын асуултад биечлэн хариулах ёстой гэжээ. Өмнө нь Конгрессын гишүүд Наваррод ийм хүсэлт илгээсэн ч тэрбээр үүнийг нь сайн дураараар биелүүлэхээс татгалзсан аж.

Харин Питер Наваррод чухам ямар баримт бичиг байгаа болохоор Конгрессын гишүүд ийнхүү удаа дараа түүнд хүсэлт явуулж, сонирхлыг татсан талаар эх сурвалж дурьдсангүй. Конгрессын гишүүд Наварро цар тахлын үед эмнэлгийн хэрэгсэл худалдан авах талаар Цагаан ордонд зохисгүй зөвлөгөө өгсөн байж магадгүй гэж өмнө нь мэдэгдэж байсан. Худалдааны үндэсний зөвлөлийн дарга асан сэтгүүлчдэд хэлэхдээ, мөрдөн байцаалтын ажиллагаа болон өөрт нь ирүүлсэн зарлан дуудах хуудсыг “шуламны ан” гэж нэрлэсэн.

Худалдааны үндэсний зөвлөлийг 2021 онд байгуулсан. Шинэхэн байгуулагдсан зөвлөлийг Ерөнхийлөгч асан Дональд Трампын Засаг захиргааг коронавируст цар тахал өвчинтэй тэмцэх арга хэмжээнийхээ үеэр ноцтой алдаа гаргасан эсэх, шинжээчид мэргэжилтнүүдийн заавар зөвлөмжийг дагаж мөрдсөн үү үгүй юу гэдгийг үнэн зөвөөр олж тогтоохыг хууль тогтоогчид хичээж байгаа аж.

Ийнхүү Конгрессынхон Дональд Трампын “мууг үзэж”, улыг нь шагайсан үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байгаа юм

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button