ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ-ын Үндсэн хуулийн ховор хуулбарыг дуудлага худалдаагаар 43 сая доллараар арилжжээ

АНУ-ын Үндсэн хуулийн анхны хэвлэмэл хуулбаруудын нэгийг пүрэв гараг /2021.11.18/-т Нью-Йорк дахь “Sotheby's” дуудлага худалдаагаар 43,17 сая америк доллараар арилжжээ.

Зургаан хуудас бүхий баримт бичгийг 1787 оны есдүгээр сарын 17-нд Пенсильвани мужийн Филадельфи хотод болсон конвенциор баталж байжээ.

Баталсан бүх 500 хувийг тэрхүү түүхэн хурлын төлөөлөгчдөд тараасан аж. Харин сая арилжсан ховор хувь бол хувийн цуглуулгад үлдсэн арван таван хуулбарын цорын ганц хувилбар нь аж.

Баримт бичгийн эхний хуудсан дээр хурууны хээ үлдсэн ба 409х255мм-ийн хэмжээтэй цааснууд цаг хугацааны явцад бага зэрэг бүдгэрчээ.

Эхэндээ мэргэжилтнүүд 15-20 сая америк доллароор үнэлж байсан ч эцсийн үнэ нь хоёр дахин өндөр байсан аж. Дуудлага худалдаа эхлэхээс өмнө уг баримт бичгийг Нью-Йорк, Калифорни мужийн Лос-Анжелес, Иллинойс мужийн Чикаго, Техас мужийн Даллас зэрэг хотуудад олон нийтийн өмнө дэлгэн үзүүлжээ.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button