Б.Хурц нарын шүүхийн тогтоолыг Прокурорт хүргүүллээ
Өнгөрсөн наймдугаар сард Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хурал зургаан өдрийн турш үргэлжилж, наймдугаар сарын 19-ний өдөр шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан.
Ингэснээр шүүхээс бичгээр тогтоол гарч, Прокурорт хүргэх ёстой. Ганц Прокурор л эсэргүүцэх эрхтэй бөгөөд оролцогч талуудад ийм эрх байхгүй. Прокурор эсэргүүцвэл талууд Төв аймгийн сум дундын давж заалдах шатны шүүх дээр маргаж, хэргийг шийдвэрлэнэ. Эсэргүүцэл бичихгүй бол хэрэг шууд Прокурорт шилжиж нотлох баримтуудын шүүхийн тогтоолд заасан зөрчлүүдийг арилган, дахин маргах юм.
Харин өчигдөр Төв аймгийн сум дундын шүүхээс тогтоолоо Прокурорт хүргүүлсэн байна. Одоо Прокурор тав хоногийн хугацаанд эсэргүүцэх үгүйгээ бичгээр мэдэгдэнэ.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.