ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Машин авах гэж байвал та үүнийг уншаарай

Америкийн алдартай “Consumer Reports” сэтгүүл хамгийн найдвартай, бас хамгийн найдваргүй автомашинуудын ээлжит чансааг нийтэлжээ.

Үнэлгээг “Consumer Reports” клубын гишүүд, автомашин эзэмшигчдийн санал хүсэлтийн үндсэн дээр гаргажээ.

Автомашин эзэмшигчид сүүлийн 12 сарын хугацаанд автомашинтай холбоотой асуудлууд, сэтгэл ханамж болон сэтгэл ханамжгүй байдлын түвшинг тайлагнадаг юм.

Сэтгүүлд тэмдэглэснээр, “Лексус” /Lexus/, “Мазда” /Mazda/, “Тоёота” /Toyota/ маркийн автомашинууд жил бүрийн тээврийн хэрэгслийн найдвартай байдлын зэрэглэлд хамгийн найдвартай брэндүүдээр тодорчээ. Судалгаагаар чансааны нэгдүгээрт “Lexus” орж, “Тоёота” гуравдугаарт орж чансаа нь буурчээ. Энэ жилийн тухайд эхний тавд найдвартай автомашины жагсаалтад “Инфинити” /Infiniti/ маркийн автомашин багтжээ. Мөн “Бьюк” /Buick/ нэг шат ахиж жагсаалтын тавд оржээ.

Үзүүлэлтээр нь /100 оноо/ жагсаавал:

1. Lexus — 76;

2. Mazda — 75;

3. Toyota — 71;

4. Infiniti — 69;

5. Buick — 66;

6. Honda — 66;

7. Subaru — 66;

8. Acura — 64;

9. Nissan — 63;

10. Mini — 60;

11. Hyundai — 56;

12. Chrysler — 54;

13. Porsche — 52;

14. Chevrolet — 48;

15. Audi — 47;

16. Cadillac — 47;

17. BMW — 45;

18. Ford - 44;

19. Kia - 43;

20. Volvo — 42;

21. Ram — 40;

22. GMC — 37;

23. Mercedes-Benz — 34;

24. Volkswagen — 31;

25. Genesis — 30;

26. Jeep — 26;

27. Tesla — 25;

28. Lincoln — 18.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button