ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Умард Солонгос хүний эрхийг зөрчсөн тухай НҮБ-ын тогтоолыг няцаав

БНАСАУ буюу Умард Солонгост хүний ​​эрхийг зөрчиж байгааг шүүмжилсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг Пхеньян ням гараг /2021.11.21/-т эрс няцааж, “дайсагнагч хүчнийг” цаашид тууштай эсэргүүцэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

Умард Солонгосын Гадаад Хэргийн Яам /ГХЯ/-ны албан ёсны мэдэгдэлд “Бид улсынхаа бүрэн эрхэд халдсан аливаа оролдлогыг хэзээ ч тэвчихгүй бөгөөд бидний эсрэг дайсагнасан хүчний үйл ажиллагаа улам бүр нэмэгдэж байгааг бид тууштай эсэргүүцэх болно” гэснийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Гуравдугаар хороо тогтоолын төслийг баталсны дараа ийнхүү Пхеньян хариу мэдэгдэл хийсэн нь энэ юм. Умард Солонгосын ГХЯ НҮБ-ын тогтоолыг Умард Солонгосын ард түмний эсрэг “дайсагнасан бодлого” явуулж байна хэмээн дахин дахин буруутгаж байгаа юм.

НҮБ тус тогтоолыг ирэх сард чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах төлөвтэй байна.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button