ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМУРЛАГЭнтертайнмент

П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарч, титмийн эзэн боллоо

Дэлхийн 50 гаруй орны гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийн оролцож буй “Miss Asia USA” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон жүжигчин П.Шүүдэрцэцэг тэргүүн миссээр шалгарч, титмийн эзэн боллоо.

“Miss Asia USA” тэмцээн бол АНУ-д ажиллаж, амьдарч буй Ази тивийн бүсгүйчүүд олон номинацид өрсөлддөг уламжлалтай билээ. Тус тэмцээнийг анх 1988 онд зохион байгуулж байсан. Ийнхүү 33 жилийн түүхтэй тус тэмцээнд титмийн эзнээр тодорсон уран бүтээлч П.Шүүдэрцэгт www.eguur.mn-ийн хамт олноос халуун баяр хүргэе.

“Miss Asia USA” тэмцээн бол 33 жилийн турш тасралтгүй үргэлжилсэн уламжлалт миссийн тэмцээнүүдийн нэг. Тэр хэрээрээ шаардлага, болзол нь ч өндөр. Дагаж мөрдөх ёстой олон дүрэм журамтай. Миний хувьд маш өндөр зардал төлсөн. Мөн маш их хичээл зүтгэлээ гарган энэ тэмцээнд оролцлоо. Мөн дэлхийн олон улсын гоо бүсгүйчүүд, миссүүдтэй танилцаж нөхөрлөн, танилын хүрээгээ тэлэх сайхан боломж гэж бодсон.

Ирээдүйд энэ тэмцээнд оролцохыг хүсч буй монголын сайхан охиддоо гүүр нь болохыг хүсч байна. Өөрийнхөө биш Монгол улсынхаа нэрээр л дуудуулах маань хамгийн том хариуцлага. Тиймээс байж болох бүхий л чадлаараа хичээж байна” хэмээн П.Шүүдэрцэцэг ярьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-11-21 18:49

баяр хүргэе

Зочин
Зочин
2021-11-22 16:31

Албан ёсны миссийн тэмцээн биш ердөө тухайн улсад амьдарч, ажиллаж байгаа хүмүүсийн л хоорондоо өрсөлддөг тэмцээн шдээ.Мэргэжлийн загвар өмсөгч, нэгэн үе миссийн тэмцээнд оролцож явсан бараг л мэргэжлийн түвшний хүн оролцвол түрүүлэх нь угаасаа тодорхой шүү дээ.Тиймдээ ч �##�бан ёсны википедиа хуудас ч байдаггүй доод зэрэглэлийн тэмцээн гэгдсээр ирсэн юм аа 😛

Холбоотой мэдээ

Back to top button