Нийгмийн

Д.Сумъяабазарын дарангуйллыг Б.Бямбадорж хэрэгжүүлэх үү

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүргүүдийн удирдлагуудтай хийсэн өргөтгөсөн хурал дээр Хойд солонгосыг санагдуулах, дарангуйллын байдалтай зүйлс ярьж буй бичлэг сошиалаар тарсан.

Уг бичлэгт тэрбээр "Вакцины гуравдугаар тунгаа хийлгээгүй төрийн албан хаагчдыг битгий ажилд нь ирүүл. Гэрт нь хөл хорионд оруул. Нэмэлт тунг хийлгэсэн бол ажилдаа ир. Хатуухан арга хэмжээ ав. Энэ саналаа НОК дээр оруулж ир. Үйлчилгээний байгууллагууд гуравдугаар тун хийлгэсэн хүнд л үйлчил. Дархлаа сэргээх тунгаа хийлгээгүй хүн гэртээ бай. Хатуухан шиг зохицуулалт хийж байж л 50 хувиас дээш гаргана. Хийлгээгүй дуракууд нь гадуур тэнэж, бусаддаа халдааж, вирус тээгч болоод байна Б.Бямбадоржоо” гэх мэтчилэн “хаазлав”.

Харин НЭМГ-ын дарга Б.Бямбадорж үүнийг сонсож сууснаа "За ойлголоо” хэмээн бөхөлзөв. Өөрөөр хэлбэл Б.Бямбадорж Д.Сумъяабазарын дарангуйллыг тун удахгүй амьдралд хэрэгжүүлэх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button