Нийгмийн
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнө жилийн мөн үетэй тэнцлээ
Монголбанкнаас мэдээлж буй валютын ханшаар ам.доллар 2,848.72 төгрөг байна. Энэ нь 2021 оны аравдугаар сарын 21-ны өдрийн хаалтын ханш юм.
Монгол банк ам.долларын ханшийг 2020 оны арван нэгдүгээр сараас хойш тогтмол 2850 орчим төгрөгт барьсаар байна. Энэ нь нэг талаараа Монгол улсаас ам.доллараар хийх гүйлгээ багасах, тухайн дэвсгэртээр үйлчилгээ авч, аялал зугаалга цар тахлаас үүдэн багассантай шууд холбоотой юм.
Өнгөрсөн жилийн мөн үед ам.долларын ханш 2,849 төгрөг байсан юм. Ингэснээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш жилийн өмнөх ханштай тэнцэж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.