ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ: Висконсин мужид жийп машинаар хүмүүс рүү дайрч, хүний амь энджээ

Ням гараг /2021.11.21/-ийн орой АНУ-ын Висконсин мужийн Уокеша хотод Зул сарын баярын парадын үеэр өндөр хурдтай явж байсан улаан өнгийн суудлын автомашин хүмүүсийг дайрч, хүний амь эрсэдсэн гэдгийг “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг хэргийн газарт байсан гэрчүүдийн яриаг иш татан мэдээллээ.

Police investigate after a vehicle plowed through the Christmas Parade, leaving multiple people injured in Waukesha, Wisconsin, U.S. November 21, 2021. Mike De Sisti-USA TODAY NETWORK via REUTERS NO RESALES. NO ARCHIVES. MANDATORY CREDIT

Суудлын жийп машин хаалтуудыг эвдлэн давж, баярын жагсаалд оролцож байсан иргэд рүү хүртэл давхин орсон байна. Мөн хэргийн газарт буун дуу сонсогдсон гэж эх сурвалж мэдээлэв. Баярын парадад оролцсон иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн аж. Уокеша хотын цагдаа нар оршин суугчдыг хотын төв рүү аль болохоор явахгүй байхыг уриалжээ.

Орон нутгийн “KFIZ” радио станцын нэрийг нь нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, хэргийн улмаас 30 гаруй хүн хохирсон гэж байгаа юм. Парадад оролцсон хүмүүс рүү дайрсан жийп машины жолооч нь эрэгтэй хүн байсан гэх ба нэг хүний амийг хороосон гэжээ. Гэсэн ч, энэ нь албан ёсны батлагдсан мэдээлэл биш аж.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-11-23 02:10

Л А Л А Р ХАР Л А Л Л БАЙГАА БИЗ

Холбоотой мэдээ

Back to top button