Нийгмийн
ХХЕГ 14 хоногийн томилолтод 24 мянган төгрөг өгчээ
Хил Хамгаалах Ерөнхий Газар /ХХЕГ/ Дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдээ энэ сарын 05-ны өдөр хилчдэд урлаг соёлоор үйлчлэх 14 хоногийн томилолтод явуулсан юм. Ингэхдээ нэг алба хаагчид 14 хоногийн томилолтын мөнгө хэмээн 24 мянган төгрөг өгсөн байна.
Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын уран бүтээлчид гурван бүлэгт хуваагдан томилолтоор явсан бөгөөд улсын хилд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагчдад урлаг соёлоор үйлчилсэн байна.
Мөн томилолтоор явсан уран бүтээлчид коронавирусийн халдвараар өвчилж, томилолтын хугацааг бүрэн дуусгаагүй буцаж ирсэн байна. Тодруулбал, гурван бүлгийн нэг нь коронавирусийн халдвар авч тоглолтоо цуцлан, буцсан бол нөгөө бүлэг нь томилолтоо дуусахаас нэг хоногийн өмнө халдвар илэрч дуусгалгүй буцжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Явж байгаа явуулж байгаа 2 таарч дээ
Очсон анги болгон дээрээ цэрэг нормоор хоол идээд л бууд�##�д нь хоол идээд л явдаг тэр 24000 төгрөг бол зөвхөн замын хоолны газар хоол идэх мөнгө бусдын туша�##� гаргуулж цэрэг нормоор хоол идэж тавтай тухтай унтаж амраад явдаг урьд нь ч ийм ыайсан хойшид ч ийм л бна