ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

“Tiffany & Co” 30 сая ам.долларын үнэт эдлэлийг дэлгэв

Үнэт эдлэлийн “Tiffany & Co” компани Дубай хотноо зохиогдсон “World Expo-2020” үзэсгэлэнд өөрийн түүхэн дэх хамгийн үнэтэй үнэт эдлэлийг дэлгэлээ. Энэ бол хамгийн үнэтэй хүзүүний зүүлт юм.

Хүзүүний зүүлт нь 180 карат жинтэй алмааз /очир/ эрдэнээр чимэглэсэн зүүлт юм. Харин хамгийн голын алмаазан шигтгээ нь 80 карат жинтэй аж. Голын том алмаазан шигтгээг “Империал” гэж нэрлэдэг.

Үнэт эдлэлийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өртөг нь 20-30 сая ам.доллароор үнэлэгдэж байгаа ч компанийн зүгээс танилцуулга дээр үнэт эдлэлийн үнийг зарлаагүй байна. Энэ хүзүүний зүүлт бол алдарт шар өнгийн 128,54 каратын “Tiffany Diamond”-ийн дараа орох “Tiffany & Co”-ийн түүхэн дэх хамгийн үнэтэй бүтээл юм.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button