ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

НҮБ: Афганистанд НЭГ САЯ гаруй ХҮҮХЭД өлсгөлөнд нэрвэгдэхийн ирмэг дээр байна

Афганистан улс хүмүүнлэгийн гамшгийн ирмэгт ирсэн ба тус улсад нэг сая гаруй хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэхийн ирмэг дээр байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Афганистан дахь харилцааны албаны дарга Саманта Морт НҮБ-ын Мэдээллийн албанд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.

“Өнөөдөр Афганистаны хэмжээнд ойролцоогоор 22,8 сая хүн хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгараад байна. Энэ нь Афганистаны 38 сая хүн амын дийлэнх хэсэг юм. Олон афганчууд хямд өртөгөөр хооллож, хоол хүнснээс авах ёстой шим тэжээлээ авч чадахгүй байна. Афганистаны хүүхдүүд насаа “бага нас”-гүй өнгөрөөж байна. Энэ бол зөвхөн хооллох тухай асуудал биш. Харин маргааш хүртэл хэрхэн амьд үлдэх вэ гэх асуудал” гэж Морт онцлов.

НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/-гийн төлөөлөгч өвлийн хүйтэн сарууд ойртож байгаа бөгөөд уулархаг хөдөө орон нутгууд цасанд дарагдах тул нөхцөл байдал улам хүндэрнэ гэдгийг ч дурсав.

“НҮБ-ын Хүүхдийн сан нөхцөл байдалд маш их санаа зовж байна. Учир нь ойролцоогоор 3,2 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж, 1,1 сая хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэхийн ирмэг дээр байгааг бид мэдэж байна. Хэрэв бид тэдэнд шаардлагатай дорвитой арга хэмжээ авч чадахгүй бол тэд амьд үлдэж чадахгүй. Тиймээс Афганистан улс хүмүүнлэгийн сүйрлийн ирмэгт ирснийг Олон Улсын Хамтын Нийгэмлэг ойлгох ёстой гэж онцолжээ.

“Одоо улс төрийн наймаа хийх цаг биш. Афганистанд хүмүүс үхэж үрэгдэн, тэдэнд бидний дэмжлэг тун хэрэгтэй байна. Хүмүүнлэгийн тусламж бол хүн төрөлхтний эв санааны нэгдлийн илрэл” гэлээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button