ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Талибанчууд хүний хагас нүцгэн төрхийг харуулсан киног хориглов

Афганистаны Засгийн эрхэнд гарсан “Талибан” хөдөлгөөнийхөн эмэгтэйчүүд оролцсон телевизийн хэд хэдэн нэвтрүүлгийг гаргахгүй байх хориг тогтоосон мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд дурьдсанаар, телевизийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах нэвтрүүлэг нь зөвхөн Шариатын хуулинд заасны дагуу ёс суртахууны хэм хэмжээг зөрчихгүй байх, цэнгээнт нэвтрүүлэг хөтөлбөрүүд нь хүн амын шашны үзлийг гутаан доромжилсон утга агуулгагүй байх, мөн эмэгтэй сэтгүүлчид толгойгоо гивлүүрээр  халхалж, царайгаа нуух ёстой гээд хяналт тавина гэжээ.

“Эмэгтэйчүүд оролцсон телевизийн олон ангит киног нэвтрүүлэхийг хориглоно. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хагас нүцгэн дүр төрхийг харуулсан кино, клип зэргийг үзүүлэхийг хориглоно” гэжээ.

Мөн гадаадын соёлыг сурталчилсан кино, нэвтрүүлэгээс гадна зөнч Мухаммед болон түүний хамтрагчдын дүрийг харуулсан олон ангит киног үзүүлэхийг хоригложээ.

Өмнө нь, “Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны шинэ эрх баригч болсныхоо дараа тус улсын телевиз, радиогийн нэвтрүүлгийн бүтцэд өөрчлөлт оруулсан.

(Эх сурвалж: Ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button