ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Их Британийн эрдэмтэд “Дельта”-гаас ч аюултай хувилбар байгааг анхааруулав

Их Британийн эрдэмтэд коронавирусийн шинэ хувилбарын талаар мэдээлсэн бөгөөд энэ нь “Дельта” хувилбараас ч илүү аюултай байж болзошгүй гэв. Учир нь, энэ нь “Дельта” хувилбартай харьцуулбал илүү олон тооны мутацийг үүсгэдэг аж. Энэ талаар “дэйли Мэйл” /Daily Mail/ нийтэлжээ.

Тиймээс, коронавирусийн шинэ хувилбарын тархалтад хамгийн түрүүнд анхаарал хандуулсан Империал коллежийн вирус судлаач Том Пикок энэ хувилбарт мутацийн хослолыг “аймшигтай” гэж нэрлэжээ. Шинэ хувилбар нь “Дельта” хувилбар гээд бүх л хувилбараас илүү аюултай байж магадгүй гэж онцолсон байна. шинэ хувилбар нь 32 мутацийг агуулдаг ба тэдгээрийн ихэнх нь халдварыг нэмэгдүүлж, мөн вакцинд ч тэсвэртэй юм байна.

“Дэйли Мэйл”-ийн мэдээлснээр түүний мутаци Өмнөд Африкийн хувилбар, Энэтхэгийн “Дельта” болон Нью-Йоркт олдсон хувилбаруудаас илэрсэн аж.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, шинэ хувилбар Ботсванд илэрсэн бөгөөд халдвар нь Өмнөд Африк, Хонконгод ч бүртгэгджээ. Одоогоор ийм халдварын арван тохиолдол бүртгэгджээ. Үүний зэрэгцээ шинжээчид коронавирусийн энэ хувилбар хурдацтай тархах шинж тэмдэг хараахан гараагүй гэдгийг мэдэгдэв.

Одоо байгаа эм, вакцин нь дархлааны системийг вирусийн хуучин хувилбараас хамгаалахад зориулагдан боловсруулсан тул шинэ хувилбартай тэмцэхэд тохиромжгүй байж магадгүй гэж эрдэмтэд эсээж байгаа юм. Лондонгийн Их Сургуулийн генетикч, профессор Франсуа Баллоу коронавирусийн шинэ хувилбар нь эсрэг биетүүдэд илүү тэсвэртэй байх болно гэж үзэж байгаа юм. Түүний бодлоор шинэ хувилбарын олон тооны мутаци нь дархлаа султай хүмүүст, тухайлбал  ДОХ-ын халдвартай өвчтөний биед анх үүссэн байж болзошгүй гэв. Зүүн Английн Их Сургуулийн микробиологич, профессор Дэвид Ливермор мөн олон төрлийн мутаци нь дэлхий нийтээрээ одоо хэрэглэж буй вакцинуудыг илүү сайжруулах боломж олгоно гэв.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button