
Зүүн Английн Их Сургууль болон Лондонгийн Амьтан судлалын нийгэмлэгийн хэсэг эрдэмтэд “SARS-CoV-2” тахлыг тараасан гэх сарьсан багваахайнаас өөр нэг коронавирус олж илрүүлжээ. Энэ талаар “Phys.org” шинжлэх ухааны мэдээллийн хуудсанд нийтэлжээ. Эрдэмтэд вирусийг “RhGB01” гэж нэрлэсэн байна. Хэвийн бус уушгины хатгалгаатай холбоотой коронавирус болох сарбекивирус сарьсан багваахайнаас анх удаа илэрсэн гэж эрдэмтэд үзжээ.
Өмнө нь Зүүн өмнөд Ази, Европын бусад сарьсан багваахайд ийм төрлийн вирус илэрч байсан удаатай.
Одоогоор “SARS-CoV-2” вирусийн гарал үүслийн талаарх судалгаанууд сарьсан багваахай гэдэгт төвлөрч байгааг хэвлэлд тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ өөр 1400 орчим төрлийн сарьсан багваахай байдаг гэжээ.
Лондонгийн Амьтан судлалын нийгэмлэгийн профессор Эндрю Каннингхам хэлэхдээ шинэ вирус нь хүмүүст аюул хор учруулахгүй, харин “RhGB01”-тэй сарьсан багваахай “SARS-CoV-2”-ийн халдвар авсан тохиолдолд хоёр вирус дамжиж, халдварлах чадвартай шинэ вирус гарч ирэх эрсдэлтэй гэгдгийг анхааруулав.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Muuhai ymiig bugdiig ni horduulaad ustgachuhmaar amitan yma
яац