СПОРТ

Б.Хорлоодой, Л.Энхрийлэн, Ё.Басхүү нар “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэв

Жүдо бөхийн Абу Дабигийн “Их дуулга” тэмцээн АНЭУ-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Монголоос 20 жүдоч оролцож буй тэмцээний эхний өдөр Монголын гурван жүдоч хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулав.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан ОУХМ Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Энэ сард Бакугийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн Б.Хорлоодой ийн нэг сарын дотор “Их дуулга”-ын хоёр медалийн эзэн болов.

Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь Л.Энхрийлэн бэртлийн улмаас барилдаагүй удсан. Дэвжээндээ эргэн ирээд гаргасан анхны медаль нь энэ байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-27 10:13

Зовлогнууд

Холбоотой мэдээ

Back to top button