СПОРТ

“ИХ ДУУЛГА”: Ц.Цогтбаатар алтан медалийн төлөө барилдахаар боллоо

Жүдо бөхийн Абу Дабигийн “Их дуулга” тэмцээн АНЭУ-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртсэн. Тэдний амжилтыг ОУХМ Ц.Цогтбаатар үргэлжлүүлэх нь тодорхой боллоо.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилддаг, Токиогийн олимпын хүрэл медальт тэрбээр шигшээд шалгарав. Ц.Цогтбаатар хагас шигшээд ОХУ-ын бөх, Европын аварга А.Арменыг ялж, мөнгөн медалийн болзол хангав. Тэрбээр алтан медалийн төлөө Узбекистаны бөхтэй барилдана.

Манай бөхийн гол өрсөлдөгч, олимп, дэлхийн аварга Лаша Шавдатуашвили хагас шигшээд ялагдан, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button