СПОРТ

МУГТ Ц.Цогтбаатар татамидаа эргэн ирлээ

МУГТ Ц.Цогтбаатар өнгөрсөн оны төгсгөлд Токиогийн Их дуулгын бэлтгэлийн үеэр бэртэл авч, хэсэг хугацаанд барилдах боломжгүй болсон юм. Харин одоо татамидаа эргэн ирж байна.

Түүний хувьд хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард Ханжоугийн Азийн наадамд барилдаж, хүрэл медаль хүртсэн аж.

Энэ жил Парисын олимп болох учир Ц.Цогтбаатарыг эртхэн татамидаа эргэн ирж, формондоо ороосой гэж жүдо сонирхогчид хүлээж байсан билээ.

Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд цуут аварга Шохо Оно зодог тайлсан учир бүх тамирчдад олимпийн аварга болох боломж бий. Ц.Цогтбаатарт ч одоо жиндээ ялж үзээгүй тамирчин үгүй болсон. Тиймээс Ц.Цогтбаатарыг олимпийн аварга болох боломжтой гэж жүдо сонирхогчид үзэж буй. Токиогийн олимпийн дараахан ч Ц.Цогтбаатарын бэлтгэлжилт, барилдаан дийлдэшгүй байсан. Дөрвөн Их дуулга дараалан алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, 2022 оны Ташкентын дэлхийн аваргад түрүүлсэн. Харин 2023 оны эхээр бэлтгэл цөмрөх шиг жаал саарсан үзүүлэлттэй.

Одоо тэрбээр дэлхийн чансааны 15 дугаарт бичигдэж байна.

Жүдо бөхийн Ташкентын Их дуулга ирэх сарын 1-нээс 3-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж. Одоогийн байдлаар тус тэмцээнд 69 орны 448 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Монгол улсаа төлөөлөн нийт 15 тамирчин өрсөлдөнө. Тухайлбал, эрэгтэйчүүдээс Э.Ариунболд, Э.Сумъяабазар, Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, Г.Болор-Очир, Г.Алианбагана, эмэгтэйчүүдээс Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, Л.Сосорбарам, Б.Ганхайч, Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам, Б.Эрдэнэт-Од, О.Хүслэн, А.Адъяасүрэн нар оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинsongogchid
Зочинsongogchid
2 сар 27, 2024 10:23

za daldaganah yah ve ajlaal hii

ган
ган
2 сар 27, 2024 11:07

Их санасан газар 9 шөнө хоосон гэдэгдээ. Хүнийг битгий их хөөргөөд бай. Сайн бэлтгэлээ базаагаад ирэхээр ямаршуу болох бол. Бэртэл гэмтэл ямар ч сайн тамирчинг доош нь чирнэ тиймээс сайн харж байж л дараагийнх нь асуудлыг ярилцая

Холбоотой мэдээ

Back to top button