СПОРТ

Сумын заан М.Буяндэлгэр 10 даван түрүүллээ

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 92 дахь удаагийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд 608 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, Говийн хүчтэн дэвжээ, Хур-Эрдэнэ Баялаг ХХК-ийн бөх, сумын заан Мөнхбадрахын Буяндэлгэр 10 даван түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын заан Содномцэрэнгийн Майнбаяр үзүүрлэв,

Их шөвгийн гуравт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, Сүлд СХ, Хан-Хэнтий аварга дэвжээний бөх, сумын заан Батжаргалын Боорчи шалгарав. Дунд шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Сант сумын заан Дамдиннямын Бат-Эрдэнэ, Увс аймгийн Тэс сумын заан Баттулгын Өсөхбаяр нар үлдэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x