УРЛАГ

Алдарт Б.Шарав агсны “Сэрсэн тал” 37 дахь жилдээ дахин эгшиглэв

Монгол Улсын Хѳдѳлмѳрийн баатар, Чингис хаан одонт, Тѳрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хѳгжмийн зохиолч Б.Шаравын үндэсний их найрал хѳгжимд зориулан туурвисан “Сэрсэн тал” шилдэг бүтээл 37 дахь жилдээ дахин эгшиглэлээ.

Энэ бүтээлийг 1984 оны арван нэгдүгээр сарын 25-ны ѳдѳр улс тунхагласны 60 жилийн ойгоор анх удаа тоглосон, 150 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний  найрал хѳгжимчид Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар эгшиглүүлж байсан түүхтэй. 

Москва, Парис, Лондон, Нью-Йорк, Токиогийн тайзнаас дэлхийн мянга мянган үзэгчдэд хүрсэн тус бүтээлийг Үндэсний урлагийн их тeатрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал энэ сарын 25-ны ѳдѳр үзэгч түмэндээ толилуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button