ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ЯПОН: “Омикрон” хувилбарын улмаас маргаашаас гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Кишида 2021.11.08-наас авч хэрэгжүүлсэн хөл хориог сулруулсан ч “Омикрон” хувилбар илэрсэнтэй холбоотойгоор бизнес, аялал, оюутан, дадлагажигч зэрэг ангилалд виз олгож, гадаадын иргэдийг хил гаалиараа  нэвтрүүлэхгүй байхаар шийдсэн талаар зарлав.

Мөн эл арга хэмжээ нь коронавирусийн “Омикрон” шинэ хувилбарын илрэх шинж тэмдгүүд зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг олж тогтоох хүртэл үргэлжилнэ” гэж Ерөнхий сайд Кишида Фүмио нэмж онцлов.

Япон улс арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн Япон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцинд хамрагдсан бизнес эрхлэгчид, оюутан, мэргэжилтнүүдийг хилээрээ нэвтрүүлнэ гэсэн шийдвэр гаргаж байсан. Мөн вакцины бүрэн тунгаа хийлгэсэн гадаадын иргэдийг 10 болон 14 хоногоор тусгаарлахын оронд 3 хоног тусгаарлах хөнгөвчилсөн журам үйлчилж байсан. Эдгээр журмыг дагаж мөрдвөл шаардлагатай газруудад зочлох, нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрсөн байсан.

(Эх сурвалж: NHK)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button