ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ДОХ-ын эсрэг вакциныг сармагчин дээр амжилттай туршжээ

Японы Био анагаахын инноваци, эрүүл мэнд, хоол тэжээлийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд хүний ​​дархлал хомсдолын вирус буюу ДОХ-ын эсрэг туршилтын вакциныг сармагчингууд дээр арваннэгдүгээр сарын 28-нд туршжээ. Туршилтаар вакцин нь дархлаа тогтоож, амьтдыг ДОХ-ын халдварын вирусээс хамгаалсан байна.

Эрдэмтэд вакцины туршилтыг өмнө нь шинэ вакцин хийлгэж байсан макака сармагчин дээр туршсан бөгөөд туршилтын үр дүнд шинжилгээнд хамрагдсан долоон сармагчингийн дөрөв нь халдвар авсан боловч хэсэг хугацааны дараа шинжилгээгээр тэдний биед вирус илрээгүй аж.

Эрдэмтэд ДОХ-ын эсрэг вакциныг таван жилийн дараа хүн дээр турших эмнэл зүйн туршилт хийж эхэлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button