ЭДИЙН ЗАСАГ

Зэсийн үнэ омикрон мутаци гарснаас хойш өсөж байна

Лондонгийн Металлын Бирж дээр зэсийн үнэ өнгөрсөн баасан гарагаас эхлэн тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг шинэ мутаци гарсантай холбогдуулан өсөх болсон хэмээн судлаачид тайлбарлажээ.

Тодруулбал, зэсийн үнэ арваннэгдүгээр сарын 26-ны өдөр 9,629 ам.доллар байсан бол өнөөдөр 9,750 болж өссөн байна.

Үнэт металлын үнэ дэлхийн зах зээлд өсөх нь манай улсад ашигтай юм. Учир нь 2022 оны төсвийн төсөлд зэсийн үнийг 8,900 ам.доллар гэж тооцсон. Энэ үнээ барьж чадвал манай улсын төсөв бүрдүүлэлт ирэх онд тооцооллоос илүү гарч, илүү их ашиг өгөөжөө өгөх юм. Ташрамд, зэсийн баяжмалыг ирэх онд 1.2 сая тонныг экспортолно хэмээн тооцсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x