Covid-19ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээЭРҮҮЛ МЭНД

Австри: Коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзвал торгоно

Австри улсад коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзсан хүн бүрд торгууль ногдуулахаар боллоо. Энэ талаар тус улсын “Die Presse” хэвлэл мэдээлжээ. Европын нэг улсын Засгийн газраас боловсруулж буй “КОВИД-19”-ийн эсрэг албадан вакцинжуулалтыг нэвтрүүлэх тухай хуулийн төслийг батлах төлөвтэй байна. Баримт бичгийг долоо хоногийн дараа албан ёсоор танилцуулахаар төлөвлөсөн ч орон нутгийн сэтгүүлчид аль хэдийн баримт бичигт нэвтэрч чадсан аж.

Вакцин хийлгэхгүй байгаа хүмүүст 3,600 еврогийн торгууль ногдуулж, төлөхгүй гэвэл торгуулийн хэмжээг 7,200 евро болгож хоёр дахин нэмэгдүүлэх юм байна. Харин торгуулийн мөнгийг төлөхөөс татгалзвал дөрвөн сар хүртэл хорих ял оноож ч магадгүй аж. Австри улсад 2022 оны хоёрдугаар сараас эхлэн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад иргэдийг заавал хамруулах гэнэ. Вакцинжуулалтад жирэмсэн эмэгтэйчүүд, 12-аас доош насны хүүхдүүд, эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгэхийг хориглосон хүмүүсээс бусад бүх иргэдэд хамаатай. Гэсэн ч, үүнээс өмнө уг төслийг Австрийн Парламентын хоёр танхим батлах ёстой.

Өмнө нь, ОХУ-д “КОВИД-19”-ийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзсан тохиолдолд торгууль ногдуулах санааг Ерөнхийлөгч Владимир Путин сайшааж байсан. Захиргааны дарамт шахалтгүйгээр вакцинжуулалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстойг онцолж байв. Үүнээс гадна төрийн тэргүүн Думын гишүүдийг сурган хүмүүжүүлэх сурталчлах ажил хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уриалахыг зөвлөсөн. Вакцин бол коронавирусаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй гэдгийг тайлбарлан ойлгуулах шаардлагатай гэж Ерөнхийлөгч Путин мэдэгдэж байгаа юм.

(Эх сурвалж: Lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-02 04:30

Pee Avstriig chin arai gaigui uym uu gej bodoj btal uyn Hoid So-iin bandgar bacaan bee, ternees dutah ch uym alga

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x