ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Эгийн УЦС барихыг дэмжихгүй гэж сүрдүүлсэн В.Абрамченко гэж ХЭН БЭ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болсон. ОХУ-ын төлөөлөгчдийг Шадар сайд, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга Виктория Абрамченко гэх эмэгтэй ахалсан. В.Абрамченко тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй биечлэн уулзаж ярилцаж, олон чухал асуудлыг хөндсөн. Тэгвэл тэр Виктория Абрамченко гэх эмэгтэй чухам хэн болохыг та бүхэнд товчхон танилцуулъя.

Виктория Абрамченко Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд тэргүүтэй манай төлөөлөгчидтэй уулзах үеэрээ “Монгол Улс Сэлэнгэ мөрний цутгалан дээр усан цахилгаан станц барьж байгуулж байгаа нь ОХУ-ын хувьд маш эмзэг асуудал. Бид ирэх жил Казань хотноо ЮНЕСКО-гийн комиссын уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Байгаль нуурын эмзэг экосистемийг хадгалах нь бидний хувьд үндсэндээ чухал асуудал. Үүний зэрэгцээ бид Монголын түншүүдээсээ Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэх хүчин чадал хангалтгүй байгааг олж сонссон тул бид шаардлагатай тусламж үзүүлнэ. Тухайлбал, Гусиноозёрская ДЦС-аас шаардлагатай хүчин чадлыг хангахад бэлэн байна “гэж Абрамченко хэлэв. Үндсэндээ Оросын тал “Танай улсын УСЦ барих Ажлыг бид ДЭМЖИХГҮЙ, харин цахилгаан эрчим хүчээ Оросоос НӨХӨЖ БОЛНО” гэсэн болзолыг Монголын талд тулгасан.

Виктория Абрамченко бол улс төрчийнхөө хувьд оростоо нэлээд “даам” гарсан эмэгтэйд тооцогддог. Түүний хүүхэд ахуй цагийнх нь, өсвөр нас, оюутан байх үеийнх нь, гэр бүлийнх нь тухай мэдээлэл ер нь нууцлалтай байдаг талаар оросын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн онцолдог.

Тэрбээр 1975 оны тавдугаар сарын 22-нд Черногорскт мэндэлсэн гэснээс өөр хувийн мэдээлэл байдаггүй юм.

Виктория Абрамченкод “Инстаграм” хуудас болон олон нийтийн сүлжээнд хаяг бүртгэл ч байхгүй. Харин бүх л гэрэл зургуудаас харвал тэрбээр дандаа албан ёсны костюмтай хослол өмссөн харагдана. Тэгээд бүх гэрэл зургуудаа албан ёсны арга хэмжээн дээр авахуулсан байдаг.

2018 онд Абрамченко Москва хотын захирагчийн албаны улсын бүртгэлийн газрын даргаар томилогдож байсан. Тэрбээр энэ албанд байхдаа 146 мкв талбайтай өрөөнд ажиллаж байсан нь ихэд анхаарал татдаг.

Харин тэрбээр Садовническая гудамжинд 90 сая рублийн өртөгтэй үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн мэдээлэл байдаг. Үүнээс гадна бас 15 сая рублийн үнэтэй 85 мкв өөр үл хөдлөх хөрөнгө ч эзэмшдэг аж. Тэр нь 1962 онд мэндэлсэн Погорелов Игорь Анатольевич гэх эрэгтэй ээмшигч нь гэж бүртгэгдсэн байдаг ба чухам энэ хүн Виктория Абрамченкогийн хууль ёсны нөхөр нь гэж байгаа юм.

Абрамченкогийн хөрөнгө чинээ 2018 оны байдлаар 10,5 сая рубль байв. Түүний нөхөр нь 2,130,000 рублийн ашиг орлого олсон гэсэн мэдээлэл байгаа юм.  

Тэрбээр улсын бүртгэлийн газрын даргаар ажиллах хугацаандаа тус салбарын шинэчлэлийг хийж, ялангуяа бүртгэлийг цахимжуулах үйлчилгээг нэвтрүүлж, салбарын бүхий л үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн нэгэн.

Дээрхээс гадна тэрбээр оросын ард иргэдийн үл хөдлөх хөрөнгийг луйварчдаас хамгаалах тухай олон хуулийн төсөл батлагдсан нь Виктория Абрамченкотой нэр холбогддог. Өөрөөр хэлбэл энэ бүхэн Абрамченкогийн мятаршгүй, тууштай ажлын үр дүн юм.

Тэрбээр Байгаль нуурын экосистемээс авахуулаад байгаль орчныг хамгаалах үйл хэрэгт тууштай тэмцэж, дуу хоолойгоо хүргэж яваа жинхэнэ дайчин эмэгтэй улс төрч гэж үнэлэгддэг. ОХУ-ын улс төрчдийн дунд өөрийн гэсэн нэр хүнд, амбицийг бүрдүүлсэн “айхтар” улс төрч эмэгтэй гэгддэг. Эрэгтэй улс төрчидтэй эн зэрэгцэн орос орны нийгэм, улс төрийн амьдралд өөрийн гэх гэрэл гэгээг тусгаж яваа эмэгтэй юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Виктория Абрамченког ОХУ-ын Засгийн газрын Шадар сайдын албан тушаалд томилох тухай зарлигт гарын үсэг зурсан нь ил болсон. Тэгэхээр Владимир Путины хүрээний хүн гэдэг нь тодорхой.

Тиймээс “Танай улсын УСЦ барих Ажлыг бид ДЭМЖИХГҮЙ, харин цахилгаан эрчим хүчээ Оросоос НӨХӨЖ БОЛНО” гэсэн болзолыг Монголын талд тулгаснаараа Владимир Путины байр суурийг бидэнд дамжууллаа.

(Эх сурвалж: Kleonews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-01 14:32

Харваас зэвүүн гар байна

Кса
Кса
2021-12-01 14:43

Тэд сүрдүүлээд, бид сүрдэж айгаад байгаа юм бол байхгүй ээ. Манай Хөвсгөл нуурт цутгадаг Орост байх нэг гол дээр барилга, д�##�ан шороо, станц барина гэвэл бид дуртай байх уу? гэдэгт л байгаа юм. Эгийн голын асууд�##� зүгээр манай аргаа олж хоолоо олдог хэдэн гаруудын л сэвээ. Оросуудыг тэвдүүлж шантаажлах л арга. Энгийн бид нэг их шуурч попроод л, олигархи гаруудын инээд нь хүрээд л хэвтэж байдаг юм даа.

Зочин
Зочин
2021-12-01 14:44

Өөрсдөө мэднэ шүү оросуудынн боол болж олон жилийг өнгөрөөлөө
. Нуруу тэнийх цаг ирсэн байлгүй дээ.

Зочин
Зочин
2021-12-01 15:00

Монголчууд бүр арай дэндүү юмаа Хятадуудын гарт оюутолгойг өгцөн одоо эгийн голыг энэ эмэгтэйн гар өгцөн өөрсдөө ямар ч эрх мэдэл байхгүй арчаагүй

Battulga
Battulga
2021-12-01 15:33

Ulaan kommunist chavgants NBA ajil heregch hatagtaig duuraij hulu hugalav

иргэн
иргэн
2021-12-01 16:34

Хятадуудаар бариулж дааж давшгүй өрөнд орж Газар нутгаа бага багаар �##�даж байснаас Оросуудын энэ сан�##�аар явсан Маниуст өлзийтөй,

Зочин
Зочин
2021-12-01 19:41

Эгийн голын цахилгаан станцыг заав�##� барих гэж зүтгээд хойд хөрштэйгөө зөрөлдөөд хэрэггүй ээ . Өөр арга бас бий шүү дээ.

магтаад байгаа юм уу?
магтаад байгаа юм уу?
2021-12-02 09:20

ирваа юм уу хаашаа ийн?

Холбоотой мэдээ

Back to top button