ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ: Мичиганд насанд хүрээгүй хүүхэд аллага үйлджээ

АНУ-ын Мичиганд 15 настай дунд сургуулийн сурагч хүмүүс рүү гал нээж, гурван хүний аминд хүрсэн дуулиант хэрэг гарлаа. Мөн найман хүн бэртсэн байна.

“Би-Би-Си” /ВВС/ агентлагийн мэдээлснээр, хэрэгтэй холбоотой мэдээллийг тус мужийн цагдаагийн газраас баталсан байна.

Цагдаагийн газрын мэдээлснээр, амиа алдсан хохирогчдын дунд дунд сургуулийн хоёр эмэгтэй, нэг эрэгтэй сурагч байгаа аж. Мөн нэг багш амиа алджээ.

Тус сургууль дээр буун дуу гарсан тухай 100 орчим дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Хууль сахиулагчид таван минутын дараа хэргийн газарт ирэхэд аллага үйлдсэн өсвөр насны хүү тэр даруй эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгөн, өмгөөлөгч авах хүсэлтээ илэрхийлжээ.

Өсвөр насны хүү хагас автомат гар буугаар 20 орчим удаа гал нээж, хүний амь үрэгдсэн гэж хууль сахиулах байгууллагууд мэдээлэв. Бэртэж гэмтсэн бүх хохирогчдын биеийн байдал тогтвортой байна. Шархадсан хоёр хүнд хагалгаа амжилттай хийжээ. Цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Чухам ямар шалтгааны улмаас өсвөр насны хүү аллага үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна.

(Эх сурвалж: Skynews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-12-01 23:36

Suirch bui uls

Холбоотой мэдээ

Back to top button