Нийгмийн

“Хоол хийсэнгүй” гэх шалтгаанаар эхнэрээ зодож, ноцтой гэмтэл учруулжээ

Ховд аймгийн харъяат, 74 настай иргэн Д нь Сүхбаатар дүүрэгт орших гэртээ байхдаа хамтран амьдардаг О-г "Хоол хийсэнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулжээ. Хохирогчийн гэмтлийг шүүх шинжилгээний хүрээлэнгээс "Тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний зовхи, зүүн өгзөгт цус хуралт бүхий хохирол санаатай учруулсан” хэмээн тодорхойлжээ.

Уг хэргийг шүүх хурал өчигдөр /2021.12.01/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд хохирогч, шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авчээ.

Улмаар улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д-г 450.000 төгрөгөөр торгох санал гаргасныг хохирогч хүлээн зөвшөөрчээ.

Улмаар шүүгдэгч Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгуулахаар болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-02 09:40

Хөгшин төгцөг

Зочин
Зочин
2021-12-02 10:06

Хохирогч торгуулсан ч гэх шиг бас шүүх хохирогчоос асуухад хохирогч зөвшөөрдөг ийм болсон юм уу Элий б�##�ай сэтгүүлч

Зочин
Зочин
2021-12-02 10:42

тэнэг өвгөн. өөрөө хоолоо хийж чаддаггүй ээ. хүний өмнөөс амьд яваа мэт

Зочин
Зочин
2021-12-02 16:27

Yamar utgagui zuil bichdeg yum be. Yg zui, oguulber zui, nairuulga gd awax yum algaa.

Зочин
Зочин
2021-12-02 21:36

Хөгшин з�##�уу эрчүүд хүчирхийлэгч өөр�####�ө цай хоолоо хийж идээч өглөөний цай ууна ч гэх шиг өмхий архичид

Холбоотой мэдээ

Back to top button