АНУ: ОХУ-ын иргэнд кибер халдлагын хэргээр таван жилийн ял оноов
АНУ-ын Мичиган мужийн зүүн дүүргийн шүүхээс лхагва гараг /2021.12.01/-т ОХУ-ын иргэн Александр Гричишкинд таван жилийн хорих ял оноолоо. Александр Гричишкин нь өмнө нь кибер гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн юм. Энэ талаар дүүргийн шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Аравдугаар сарын сүүлчээр Америкийн шүүх ОХУ-ын иргэн Александр Гричишкин, Андрей Скворцов нарын хамсаатан гэдгээр кибер гэмт хэргийн хэргээр шалгагдаж байгаа Эстонийн иргэн Павел Стассид хоёр жилийн, Литвийн иргэн Александр Скородумовт дөрвөн жилийн хорих ял оноов.
Александр Гричишкиныг 2020 оны хоёрдугаар сард АНУ-д баривчилсан. Америкийн мөрдөн байцаагчид түүнийг хакеруудын бүлэглэлийн удирдагчдын нэг гэж үзэж байгаа бөгөөд интернетын “сум нэвтэрдэггүй” хостинг үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчдэдээ хаагдах эрсдэлгүйгээр хортой программ илгээх боломжийг олгодог гэж үзэж байна. Энэ оны гуравдугаар сард Александр Гричишкин америкийн мөрдөн байцаах албатай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэгдэж байгаа аж.
(Эх сурвалж: Rianovosti)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.