“Файзер” вакцин “Омикрон” хувилбарт вирусийн халдвараас 95 хувь хамгаалдаг гэдэг нь батлагдаагүй

Израйлийн Эрүүл Мэндийн сайд Ницан Горовиц хэлэхдээ, вакцинжуулалтын бүрэн тун болон нэмэлт тун нь коронавирусийн шинэ хувилбараас хамгаална гэв.
Тэрбээр мөн вакцин хийлгээгүй бол коронавирусийн шинэ хувилбар “Омикрон” тусвал өөрийгөө шаардлагагүй эрсдэлд оруулна гэж онцлов. Мягмар гараг /2021.11.30/-ийн орой Израйлийн эх сурвалжийн мэдээлснээр “Файзер” /Pfizer/ вакцин нь “Дельта” хувилбараас 90 хувь, харин “Омикрон” хувилбарт вирусийн халдвараас 95 хувь хамгаалдаг гэв.
Тиймээс ямар ч тохиолдолд вакцин нь халдварын хүнд өвчлөлөөс хамгаалах магадлал 93 хувь гэсэн үг юм. Израйлийн Эрүүл Мэндийн Яам энэ судалгааны үр дүнг хараахан батлаагүй байгаа ч судалгааны албан ёсны үр дүн удахгүй гарах төлөвтэй байна. Израйльд вирусийн шинэ хувилбараар өвчилсөн байж болзошгүй 11 хүн, мөн тэдэнтэй ойрын хавьталд орсон байж болзошгүй 40 гаруй хүнийг шалгаж эхэлжээ.
Одоо тус улсад “Омикрон”-ы халдварын албан ёсоор батлагдсан тохиолдол дөрөв байна. Эх сурвалжийн мэдээлснээр ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейесус зарим улс орнууд шинэ төрлийн коронавирусийн улмаас хэт ноцтой хязгаарлалт хийж байгааг нь заавал хийх шаардлагагүй гэж үзэв.
(Эх сурвалж: Timesofisrael)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.