ЭДИЙН ЗАСАГ

Ховд аймагт мах, сүүний үнэ ӨСЖЭЭ

Санхүүгийн зохицуулах хорооноос долоо хоног бүр гол нэрийн 12 барааны үнийн өөрчлөлтийн судалгааг хийдэг. Үүний дагуу орон нутаг дахь бараа бүтээгдэхүүний үнийг судлахад Ховд аймагт хонь болон үхрийн ястай махны үнэ 10 хувиар өсөж, 1000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин ямааны ястай мах 11 хувиар өсөж, 9000 төгрөгөөс 10000 болжээ.

Мөн тус аймагт сүүний үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн. Бусад барааны үнэ нэмэгдээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button