Covid-19ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээЭРҮҮЛ МЭНД

ДЭМБ: Коронавирусийн “Омикрон” хувилбар нь дэлхийн 23 оронд бүртгэгдлээ

Коронавирусийн “Омикрон” хувилбар нь дэлхийн 23 оронд бүртгэгдлээ гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ, халдварын тоо өснө гэж нэмж онцлов. ДЭМБ-ын Яаралтай тусламжийн техникийн бүлгийн дарга Мария Ван Керкхове ойрын өдрүүдэд “Омикрон”-ы халдварын талаар илүү их мэдээлэл гарах болно гээд, бид шинэ хувилбар чухам ямар хувилбар болохыг дөнгөж ойлгож эхэлж байна. Бидэнд бүрэн мэдээлэл байхгүй байгаа ч “Омикрон” хувилбар нь таамаглаж байснаас илүү хурдан хугацаанд тархах магадлалтай байна” гэлээ.

ДЭМБ одоо коронавирусийн цар тахал өвчний хөгжлийн хэд хэдэн хувилбарыг авч үзэж байна. Тэдгээрийн нэг шинэ омог нь дэлхий дээр давамгайлсан “Дельта” хувилбараас илүү халдвартай, хурдан дамжих хувилбарт тооцогдож байна.

“Омикрон”-той холбоотой нас баралт байгаа эсэх хэвлэл мэдээллийнхний асуултын хариу хараахан гараагүй байна. Гэвч, шинэ мэдээлэл гарвал бид мэдээлэх болно гэж Мария Ван Керкхове онцлов.

(Эх сурвалж: Arirangnews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x