ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ: Жоржиа мужид буудалцаан болж, дөрвөн хүн амиа алджээ

АНУ-ын Жоржиа мужийн Клейтон тойрогт буудалцаан болсны улмаас дөрвөн хүний амь эрсэджээ.

Цагдаагийн ажилтнууд “Атланта” метроны буудлын урд хэсэгт гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хүлээн авч, дуудлагын дагуу ирсэн гэж мэдэгдэв. Цагдаагийн алба хаагчид хэргийн газрын хашаан дотроос нэг эмэгтэй болон хүүхэд байсныг олжээ. Офицерууд тэдэнд туслахаар яаран очих тэр үед гэмт этгээд үл мэдэгдэх газраас гал нээж, буудаж эхэлжээ. Үүний үр дүнд гэмт этгээд болон цагдаагийн алба хаагчдын дунд буудалцаан болж, цагдаагийн нэг алба хаагч,  өөр хоёр эмэгтэйгээс гадна хэргийн сэжигтэн амиа алджээ. Мөн нэг хүүхэд, цагдаагийн өөр нэг офицер шархадсан байна.

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, шархдсан хүүхэд нь 12 настай ба биеийн байдал нь одоо маш хүнд байсан ч одоо хэвийн болсон аж. Эмч нар түүнийг амийн аварч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Буудалцааны үеэр амиа алдсан сэжигтэн нь халдлага үйлдсэн гэмт этгээд болохыг тогтоожээ.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button